УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
3.Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
4.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /хаалттай/;
5.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;