Фото: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 29 жилийн дараа

Фото: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 29 жилийн дараа


6 жил

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж байна. 

Өнөөдөр 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулж буй.

08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхагуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларах шаардлагатай.

Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очиж байв.

Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянга гаруй иргэн гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гараад байна.

Энэ үеэр нийслэлийн авто зам, явган зорчигчид болон тус арга хэмжээний талаарх гэрэл зургийн сурвалжлагыг уншигч танаа хүргэе.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү