Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс хэд хэдэн ноцтой заалт бүхий дүгнэлтийг УИХ д хүргүүлсэн талаар ажлын хэсгийн ахлагч мэдээллэсэн. Тухайлбал Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ манай улсад хамгийн ашиггүйгээс гадна зогсоох арга хэмжээ авахад буруудахгүй гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг холбогдох байнгын хороо хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн нь анхаарал татаж байсан.
Тэгвэл энэ сард багтаан хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг Эдийн Засгийн байнгын хорооны дарга хэллээ.