Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх Төрийн айлчлал маргааш эхэлнэ

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх Төрийн айлчлал маргааш эхэлнэ


6 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ.

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын анх удаа хийж буй Төрийн айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын дараа дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөжээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан "Бүс ба зам" дээд түвшний чуулга уулзалт нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд өмнө нь манай улсаас Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хувиар оролцож байсан юм. "Бүс ба зам" уулзалт хоёр дахь удаагаа болох гэж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү