Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам шинэ байртай боллоо

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам шинэ байртай боллоо


6 жил

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байрны нээлт өнөөдөр /2019.04.19/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батцогт нар болон гишүүд,  дэмжигчид оролцсон юм.

Нээлтийн үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгинохайрхан дүүрэг олон жил өөрийн гэсэн байргүй байсан. Өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийж байна. Цаашид 32 хороо бүрт намын үүрийн байртай болох зорилготой байна. Өөрийн гэсэн байртай болсноор сургалт, уулзалтууд зохион байгуулах, мэдээлэл солилцох,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  зэргээр гишүүд, дэмжигчиддээ чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулна. Аливаа байгууллага өөрийн гэсэн байртай болж байж үйл ажиллагаа нь тогтвортой явах боломж бүрддэг. Монголын нийт хүн амын 10 гаруй хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Тиймээс ч тус дүүрэгт намын үйл ажиллагаа идэвхжиж, сэргэх нь онцгой ач холбогдолтой” гэв.

 Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам “Шинэчлэлийн аян-2019” аяныг зохион байгуулж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам 5000 гаруй гишүүд, дэмжигчидтэй төдийгүй цаашид гишүүдээ чадавхжуулах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү