Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон хэргийг шалгаж дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу шилжүүлжээ.
Харин үлдсэн буюу уг асуудалтай холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал оруулаад байсан Б.Ундармаа, Б.Батзориг нарын хэргийг хараахан шалгаж дуусаагүй байгаа талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.