УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага өнөөдөр цахим орчинд ТРЭНД болов.
УИХ-ын гишүүн Б.Ундармааг Капитал банкны эзэн гэдгийг монголын ард түмэн мэднэ. Түүнийг Капитал банкийг 100 хувь эзэмшдэг болохыг АТГ-т өгсөн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг нь ч гэрчилнэ. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Ундармаа өнөөдөр/2019.04.09/ хэвлэл мэдээллийнхэн өгсөн ярилцлагадаа "Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй" хэмээн мэдэгдэв.
Тэрээр та Капитал банкны хэдэн хувийг эзэмшдэг вэ? гэсэн асуултанд “Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй” хэмээн мэлзэв.
Харин Нийгмийн даатгалын сангийн 80 хувь нь танай банкин дээр байршдаг гэсэн. Салбарын сайд нь хэлсэн? гэх асуултад "Худлаа. Салбарын сайд нь өөрөө л хариулах байлгүй" гэхээс өөр тайлбар өгсөнгүй.