Ч.Хүрэлбаатар: Капитал банкинд Төрийн 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан

Ч.Хүрэлбаатар: Капитал банкинд Төрийн 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан


6 жил

Монголбанкнаас Капитал банкийг татан буулган шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Тодруулбал,  Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус, тус энэ банкинд байршиж байсан. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үед байршуулсан байсан 

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байсан" гэлээ. 

Түүнчлэн, Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлав. Мөн хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол хохирол өсөх байсан гэлээ.

Тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгөх ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү