Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дөрвөн чиглэлд түлхүү анхаарч байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дөрвөн чиглэлд түлхүү анхаарч байна


6 жил

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудлыг хэлэлцжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулгыг сонсож мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019 оны хөрөнгө оруулалтын явц, үр дүнгийн талаар мэдээллийг сонсчээ. 

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн бөгөөд энэ чиглэлд МАН дөрвөн үндсэн чиглэлд анхаарч байгаа аж. Нэгдүгээрт УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, хоёрдугаарт Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, тогтвортой хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч байгаа юм байна. Гуравдугаарт шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах чиглэлд өөрчлөлт хийх, дөрөвт орон нутгийн одоогийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр анхаарч байна гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. 

Үндсэн хулийн өөрчлөлтийн ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд ажилласан тайлангаа мэдээллийн чанартайгаар өнөөдөр хүргэжээ. 

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнгөрсөн жил тааруу байсан тул энэ оны хөрөнгө оруулалтын талаар ярилцжээ. Худалдан авалт болон газар олдохгүй байх зэрэг асуудлаас болоод хөрөнгө оруулалтын гүйцэтгэл тааруу байжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү