УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм.
Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
“Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхажээ.