О. Баасанхүү: “Жи тайм”-аас 11437 иргэн хохирсон

О. Баасанхүү: “Жи тайм”-аас 11437 иргэн хохирсон


6 жил

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.04.01/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд баталсан Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Эцэг, эх, эмээ, өвөөгийнх нь амь насыг хөнөөсөн хэрэгт нөхөн олговор олгохоор баталсан хэрнээ энэ жилийн хувьд зөвхөн 90 настай иргэдэд нөхөн олговор олгохоор заасан. Ирэх жил ямар зохицуулалт хийхийг мэдэхгүй. Иргэдээс маш олон гомдол ирж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Үргэлжлүүлэн "Хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд нь өндөр настай. Хэдэн жил амьд явахыг мэдэхгүй. Уг нь хэлмэгдсэн иргэдийн 400-500 үр хүүхэд амьд байгаа гэсэн судалгаа байдаг. Ийм байхад нөхөн олговрыг нь цаг алдалгүй олгох хэрэгтэй. Энэ утгаараа Ерөнхий сайдад албан бичиг өгч, хандахаар боллоо" хэмээн ярилаа.

Мэдээллийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Пирамид сүлжээний “Жи тайм”-аас 11437 иргэн хохирсон. Эдгээрээс 40 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 20 тэрбум төгрөгийг урамшуулалд тараасан. Хохирсон иргэдийн 4000 иргэн нь Эрдэнэт хотынх. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хаан банк”-ны данс дахь 6.9 тэрбум төгрөгийг битүүмжилсэн. Монгол Улсын хилээр орж ирсэн 300 орчим сая төгрөгийн зургаан автомашин, 4.1 тэрбум  төгрөгийн үнэ бүхий 76329 ширхэг бараа хурааж авсан байна. "Жи тайм"-ыг үүсгэн байгуулагч М.Марат гэдэг нөхөр мөрдөн шалгах ажиллагааны үеэр оргон зайлсан учир интерполоор эрэн сурвалжилж байна" гэх мэдээллийг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү