О. Баасанхүү: Өндөр настай ээжид нь хүүгээ ямар байдалтай хоригдож байгааг харуулах нь зүй бус

О. Баасанхүү: Өндөр настай ээжид нь хүүгээ ямар байдалтай хоригдож байгааг харуулах нь зүй бус


6 жил

С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан ял эдэлж буй С, Ч нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Энэхүү бичлэгийг нууцаас гаргаж, өчигдөр гишүүдэд үзүүлсэн юм.

Энэ дагуу УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2015 оноос хойш, Б.Булганыг барьсан өдрөөс хойш энэ асуудлыг ярьж эхэлсэн. Тухайн үед би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд холбогдох газруудад асуулга, мэдээлэл хүсэх талаар хандаж байсныг нотлох бичиг баримтууд нь байна. Х.Баттулгад ч албан бичиг хүргүүлж байсан. Олон улсын парламентад хандаж байсан нь тэмдэглэгдсэн.

Өчигдрийн үйл явдлаас эрүүдэн шүүсэн нь харагдаж байна. Гүйцэтгэх ажиллагаагаар нотолсон гэж байгааг харьцуулах шаардлагатай байна. Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Бичлэг үзсэн. Эрүүдэн шүүсэн процесс нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа ч эрүүдэн шүүсэн нь илэрсэн учраас системийнх нь хувьд, эрүүдэн шүүлгэж байсан бүх хүмүүсийг цагаатгах ёстой. 30 орчим минутын бичлэг байсан. Товчилсноор үзүүлсэн. Олон нийтэд дэлгэх асуудал дээр жүжигчилсэн тоглолтоор үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бичлэгийг шууд үзүүлж болохгүй. Өндөр настай ээжид нь хүүгээ ямар байдалтай хоригдож байгааг харуулах нь зүй бус. Тухайн хүний хувьд ч гэсэн хоригдож буй үйл явдлыг харуулах нь нэр хүнд, хүүхдүүд нь том болоод ч хэцүү байх учраас бичлэгийг эхээр нь үзүүлж болохгүй” гэсэн юм.

Тэрбээр мөн Дамирангийн Энхбат нас барсан, түүний өмгөөлөгчийг ч бас хорьж, тамлан зовоосон хэргийг цогцоор нь шалгуулахаар албан бичиг өгнө гэдгээ хэлсэн юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын удирдлагад байдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчлэх ёстойг хэлсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү