Ерөнхийлөгч А.Цэрэнсодномыг УЕП-ын орлогчид нэр дэвшүүлэх саналаа буцаалаа

Ерөнхийлөгч А.Цэрэнсодномыг УЕП-ын орлогчид нэр дэвшүүлэх саналаа буцаалаа


6 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд А.Цэрэнсодномыг томилох асуудлыг зөвшилцөхөөр өнгөрсөн даваа гарагт УИХ-д хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшүүүлсэн А.Цэрэнсодном нэрийг нь татаж буйгаа мэдэгдлээ.

Түдгэлзүүлж байгаа шалтгаан нь А.Цэрэнсодном нь Нийслэлийн прокурорын газарт ажиллаж байхдаа бусдаас 154 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаатай холбоотой бололтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү