З.Энхболд: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй

З.Энхболд: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй


6 жил

Батлагдсан хуулийн албан ёсны нэр нь шүүгчийн эрх зүйн байдлын тухай, прокурорын тухай, авлигын эсрэг гэсэн гурван хуульд улсын их хурал нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Үндсэн хуульд зааснаар прокурорыг ерөнхийлөгч шууд огцруулах онцгой эрхтэй. Харин дараагийн прокурорыг томилохдоо улсын их хуралтай зөвшилцдөг юм.

Энэ заалт бүх ерөнхийлөгчийн үед хүчин төгөлдөр байсан хууль. Тэгвэл шинэ хуулиар аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд ерөнхийлөгч дээр дурьдсан онцгой эрхээ эдэлдэг байхаар тусгаж байна.

Харин авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авснаар түдгэлзүүлэх саналаа улсын их хуралд хүргүүлэх юм. Ингээд огцруулах, дараагийн даргыг томилох асуудал нь улсын их хурлын бүрэн эрх хэвээр байна. Дараагийн хууль бол шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд тухайн шүүгчийг түдгэлзүүлэх асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөл шийдэж зөвлөмжөө ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Энэ зөвлөмжийг ерөнхийлөгч зөв гэж үзвэл түдгэлзүүлдэг байхаар тусгажээ. Эдгээр хууль батлагдсанаар шүүх засаглал нэг хүний гарт очлоо гэдэг шүүмжлэл дагуулж байгаа. Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэдгийг ч зарим хуульчид хэлжээ. Энэ асуудалд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболд тайлбар хийлээ. Ерөнхийлөгч прокурорын орлогчид А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлэх саналаа улсын их хуралд хүргүүлээд байсан. Тэгвэл саналаасаа буцсан байна. А.Цэрэнсодномын хувьд тагнаж чагнасан гэх асуудал үүсч байгаа учраас буцаажээ. Удахгүй дараагийнхаа хүнийг өргөн барихаар төлөвлөсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү