ЭХЭМҮТ-ийн 6 давхраас унасан эмэгтэй өнөө өглөө нас баржээ


8 жил

ЭХЭМҮТ-ийн зургаан давхрын Төрөхийн өмнөх өрөөнд байсан 17 настай эмэгтэйн биеийн байдлыг тодруулахаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн захирал Б.Баттулгатай холбогдоход, Эхийг манай эмнэлэгт төрүүлсэн, ураг амьгүй төрсөн. Төрөхтэй холбоотой мэргэжлийн тусламж үзүүлсний дараа гэмтлийн эмгэг давамгай байсан тул ГССҮТ рүү хүргүүлсэн гэв. 

Энэ талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Хишигсүрэнгээс тодруулахад, Гуравдугаар сарын 26-ны 22.30 цагт 17 настай А гэгч эмэгтэй өндрөөс унасан. Жирэмсэн эхийг төрүүлэх тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлээд, манай эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10 цагт авчирч, эмчилгээ эхлүүлсэн. Гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул  өглөө 07.05 цагт нас барсан гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү