Хөвсгөл аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, ЭМГ, НЭ, Дэлхийн Зөн ОУБ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Аавуудыг өөрчилж хүүхдэд аз жаргал бэлэглэе” 2019-2021 оны төслийг хэрэгжүүлэхээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт архины өдрийн эмчилгээний кабинет үүд хаалгаа нээлээ. Энэ кабинет нь бусад аймгуудаас анхдагч болж байгаагаараа онцлог бөгөөд тус кабинетад архины хордлого тайлах эмийн эмчилгээ, миннесота загвараар сайн дурын сэтгэл заслын 10-21 хоног хөтөлбөрт сургалтыг зохион байгуулах юм.

Кабинетийн нээлтэд Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Архидалт мансуурлын эсрэг ассиоцацийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан У.Сайнням Ч.Уламбаяр нар оролцлоо.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2001 оноос архинаас татгалзах сайн дурын эмчилгээг хийж эхэлсэн ба тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байгаа хэдий ч сургалт зөвөлгөө сэтгэл зүйн нөлөөллийн ажил үр дүнтэй явуулах орчин байхгүйгээс донтох өвчин сэдрэх дахих хандлага гарсаар байгаад дүгнэлт хийж хордлого тайлах эмчилгээг 14 хоногоор сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, зөвөлгөө сэтгэл засал эмчилгээг хийх өдрийн эмчилгээний кабинет нээж байна.

0
0
0
0
0
0