МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болсон . Бүлгийн хуралдаанаар С.Зориг агсны хэргийн талаар хэлэлцэж гишүүд саналаа хэлсэн юм. Өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээллэх үеэрээ “Ч.Соднамдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн. Тэр бичлэг нь байгаа” гэсэн юм.
Тэгвэл уг мэдэгдэлтэй холбогдуулан эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй эсэхэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулахад “Эрүүдсэн шүүсэн нь үнэн бол бичлэгийг задлах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт Ц.Нямдорж сайд олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэр асуудлуудыг УИХ-ын түвшинд хэлэлцэх нь зүйтэй. Үнэхээр хэлмэгдүүлсэн, хуулийн байгууллагын ялзрал бий болсон бол түүнийг засах ёстой. Ямар ч тохиолдолд үүнийг ил тод болгож үзүүлэх ёстой” гэв.