Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Баянзүрх дүүргийн нөхөн сонгуульд АН оролцоогүй. Хууль бус гэж үзсэн учраас шүүхэд хандахаар болсон тухайгаа хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өр нэмэгдүүлсэн ч МАН бүтээн байгуулалт хийхгүй байна. Засгийн газрын хоорондын зөрчлөө ярьсаар эдийн засгийн томоохон өөрчлөлт хийгээгүй учраас ард иргэдийн амьдралд бодит өсөлт болж очихгүй байна. Аймаг, дүүргийн ИТХ нь газрын төлбөрөөр явж байгаа. Шат шатандаа иргэдийн халаас руу гараа шургуулж байна. Жилийн хугацаа үлдлээ. Ирэх оны өдийд сонгуульдаа бэлдээд явчихна. Тиймээс үлдсэн нэг жилдээ МАН дорвитой ажил хийх ёстой” гэлээ.
Харин тус намын нарийн бичгийн дарга О.Магнай “АН ирэх сарын 5-нд жагсаал зохион байгуулна. ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүдийн нэр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй таарч байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил байна гэж бид үзлээ” гэв.