Ардчилсан нам ирэх сарын 5-нд жагсана

Ардчилсан нам ирэх сарын 5-нд жагсана


6 жил

Ардчилсан намаас өнөөдөр /2019.03.25/ дөрөвдүгээр сарын 5-нд буюу хаврын чуулган нээлтээ хийх өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон талаараа мэдээллээ.

Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр ирснийг АН шүүмжилж байгаа юм. Түүнээс гадна эрх баригчид ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэж үзэж байгаа учраас хариуцлага тооцохыг дахин сануулах юм байна. АН-ын зүгээс өмнө нь ч бас ЖДҮ-тэй холбоотой гишүүддээ хариуцлага тооцох, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг шаардаж УИХ-ын даргад бичиг хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгааг шүүмжлэх юм байна.

Түүнээс гадна ШХАБ-д элсэх асуудлыг ч жагсаалын үеэр шүүмжлэх юм байна. Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд дэмжих болсныг харамсч байгаа гэв. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү