Жүрж илчлэг багатай жимсний тоонд ордог

Жүрж илчлэг багатай жимсний тоонд ордог


6 жил

Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй С, А, В витаминаар баялаг жүржийн модонд ургадаг жимс юм. Жүржийн мод нь 10 м орчим өндөртэй мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй учраас зөгий их татагдан цугладаг. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь Америк, Бразил, Итали, Испани Мексек зэрэг байна.

Жүрж жимсний ач холбогдол хэрхэн хэрэглэх талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б. Энэрэлтээс тодрууллаа.

  • Жүржийг хоол хүнсэндээ хэрхэн хэрэглэх вэ ?

Хоногт хэрэглэх ёстой таван хүнсний бүтээгдэхүүн байдаг. Үүний нэгэнд жимс жимсгэнэ ордог. Жимс хүнсний ногоог өдөрт заавал нэг ширхгийг хэрэглэх ёстой. Үүний нэг нь жүрж.

Жүржний илчлэг ойролцоогоор 38-45 ккал . Тэгэхээр илчлэг багатай жимсний тоонд ордог. Жүржний доторх жимсийг идэхээс гадна хальсийг нь гоо сайхан болон хол хүнсэнд  хэрэглэж болно.  Хоол хүнсэнд яаж хэрэглэж болох вэ гэхээр жижиглэж үрээд салат мөн хоёрдугаар хоолонд хэрэглэдэг.

  • Жүржийг өдөр бүр хэрэглэснээр биед ямар ач холбогдолтой вэ?

Зүрхний өвчтэй ба хорт хавдрын эсрэг антиоксиданд амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай. Исгэлэн амттай сэрүүн санартай энэ жимс нь уушгийг зөөллөдөг. Мөн үрэвслийг дарж ханиалгийг зогсоохоос гадна нурууны өвдөлтйиг намдаана.

  • Жүржийг жимсээр нь идэхээс гадна хальсанд нь олон төрлийн витамин агуулагдддаг . Энэ талаар ?

Жүржний хальсанд эфирийн тосны агууламж өндөр байдаг. Энэ эфирийн тос нь хүний тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг. Эмэгтэйчүүд  биений юм ирэх үед уурлаж  бухимддаг. Энэ үед жүрж болон  хальсийг идэх юм бол тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Мөн жүржний хальсийг буцалгасан усаар хөлний арьс хумс мөөгөнцөртсөн хүмүүс 2-3 удаа угаахад маш хурдан алга болдог.

  • Хориглох заалт байдаг уу ?

Ходоодны хүчил ихдэх, жирэмсэн эхчүүд их хэмжээгээр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл жүрж маш их чихрийн агууламж ихтэй байдаг учраас хүүхэд нь диатезтай гарах магадлалтай байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү