Баянзүрх дүүргийн хоёр тойрогт ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна


8 жил

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

 

Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа.

Санал авах байрууд:

  • БЗД-ийн 10 дугаар хорооны иргэний танхим,
  • 142 дугаар сургуулийн байр,
  • БЗД-ийн 19 дүгээр хорооны иргэний танхим,
  • 136 дугаар сургууль, 
  • Газарчин дээд сургуулийн байранд тус тус санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм.

Энэ өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргажээ. Мөн нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү