Гэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоороо унаж нас баржээ


8 жил

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд өчигдөр /2019.03.22/ зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас баржээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас цонхоороо унаж бэртжээ. Улмаар эмнэлгийн тусламж авалгүй 2-3 цаг хэвтсэн учраас осгож нас барсан аж. Түргэн тусламжийнхан тухайн өдрийн 11.00 цагийн орчимд  ирсэн ч  амьсгал хураасан байжээ.

Дээрх хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөрдөн шалгалтын явцад зургаан настай хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байсан бөгөөд гэрээсээ гарах гэж байгаад цонхоороо унасан нь тогтоогдоод байна. Иймд цагдаагийн байгууллагаас үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү