Ц.Амгаланбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ


8 жил

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбоотойгоор ажлаа өгч буй бололтой. 2016 оны есдүгээр сараас тус байгууллагыг удирдаж буй Ц.Амгаланбаяр УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн учраас ажлаа өгөхийг шахсан байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлэв.

Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилох мэдээлэл байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү