Т.Аюурсайхан: С.Баярцогтын дансны хуулга АТГ-т очоогүй байна

Т.Аюурсайхан: С.Баярцогтын дансны хуулга АТГ-т очоогүй байна


6 жил

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан /2019.03.15/ “Швейцарийн Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын оффшор дансны хуулгыг тээж очно” гэж мэдэгдэн, дараа нь "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна" гэж жиргэсэн  байдаг. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан. Энэ ч утгаараа олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж байна. Ялангуяа асуудлын талаар ямар ч ойлголтгүй, оролцоогүй, үүрэггүй, хийсэн ажилгүй хүмүүс ташаа мэдээлэл гаргаж байна. Тиймээс албан ёсны тайлбарыг өгч байна" хэмээн онцоллоо. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад гуравдугаар сарын 15-ны өдөр ирсэн. Швейцарийн холбооны улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол мэдээлэл АТГ-ын гарт очоогүй байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх тал дээр ажиллаж байна" хэмээн ярилаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү