Ц.Баатархүү: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан шалгаж байна


8 жил

Эрүүгийн цагдаагийн газраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчлан саатуулаад байна. Мөн “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг байцааж байгаа юм. Үүнтэй холбогуудлан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төсвийн дарга Ц.Баатархүү, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Эрдэнэ”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү