Баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


8 жил

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Монгол Улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог билээ. Энэ долоо хоногийн баасан гаригт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчил илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, согтууруулах ундаанаас татгалзаж, баяраа зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү