Европ судлалын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болов


8 жил

“Европ судлал –III: Олон улсын харилцаа: хэл шинжлэл, орчуулга судлал, гадаад хэлний боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2 дугаар сарын 22-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр болж өнгөрлөө. Гурав дахь жилдээ болж буй хуралд АНУ, Орос, Франц, Герман, Польш, Бельги зэрэг орнуудын судлаачид оролцож байна.   

Энэ жил Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль гол зохион байгуулагчаар ажиллаж байгаа ба ШУА-ын Олон Улс Судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Сити Их Сургууль хамтран оролцсон байна.

Эрдэм шинжилгээний бага хурал Олон улсын харилцаа-орон судлал, Хэл шинжлэл ба орчуулга зүй, Гадаад хэлний боловсрол гэсэн гурван чиглэлд болж 54 илтгэл хэлэлцлээ. Ийнхүү Монгол Улсад Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл-уран зохиол, түүх-соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэхэд уг бага хурал бодит хувь нэмрээ оруулж байгаа юм.

Мөн Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл шинжлэл ба орчуулга зүй, гадаад хэлний боловсролын асуудлаар орчин үеийн сургалт, судалгааны чиг хандлагад ойртуулахад чухал ач холбогдолтой. Иймд тус хурал нь багш судлаачид шинэ арга зүйд суралцах, мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцахад чухал индэр болж байна. ХИС-ийн Хэл соёлын сургуулийн захирал Т.Алтанцэцэг олон улсын индекстэй “Европ судлал сэтгүүл”-ийг энэ улирлын тавах сард гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү