Т.Аюурсайхан: “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарсан нь нотлогдлоо

Т.Аюурсайхан: “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарсан нь нотлогдлоо


6 жил

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьсан. Асуултын агуулга нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэж байгаа “Монголын зэс” корпорац өөрийнхөө эзэмшлийн нийт хувьцааг Сингапур улсад бүртгэлтэй компанид шилжүүлсэн талаарх мэдээллийг нягтлуулах байсан. Бид Ерөнхий сайдад хандсанаас гадна Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Асуултынхаа хариултыг өчигдөр Ерөнхий сайдаас хүлээн авлаа. Биднийг анх мэдээлэл хийх үед иргэн Ц.Пүрэвтүвшин “Монголын зэс” корпорац ийм зүйл хийгээгүй. УИХ-ын гишүүд ташаа мэдээлэл цацлаа гэж мэдэгдэж байсан. Нэгдүгээр сарын 14-нд “Монгол зэс” корпорацаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан юм байна.\

Ингэхдээ “Монголын зэс” корпорацаас эзэмшлийн нийт хувьцаагаа “Erdenet copr pte ltd” компанид шилжүүлэхээр 88 хуудас материалыг бүрдүүлж хүргүүлсэн байна. Ингэхдээ хоёр компанийн хооронд гэрээ байгуулж, нийт хувьцаагаа 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлсэн. “Erdenet copr pte ltd” компаниас нэгдүгээр сарын 16-нд хувьцаа шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80326 сингапур долларыг, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн байна. Нэр бүхий гишүүдийн өгч байсан мэдээлэл үнэн бодит болох нь үүгээр нотлогдлоо” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү