НИТХ 10 минутын завсарлага авлаа


8 жил

НИТХ-ын хуралдаан 10 минутын завсарлага авлаа. Учир нь тооллогын комиссыг сонгоход асуудал үүсч, нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа юм. 

Тодруулбал, НИТХ дэх МАН-ын бүлгээс Батсүмбэрэл, Отгонсүх Мөнхжаргал, Төмөрбаатар, Амарбаясгалан гэсэн таван төлөөлөгчийн нэрийг тооллогын комист нэр дэвшүүлсэн. 

Харин НИТХ дэх АН-ын бүлгээс өмнөх нэгдүгээр сарын 16-нд болсон санал хураалтыг явуулсан тооллогын комиссыг хэвээр нь байлгах горимын санал гаргасан юм.  

Гэвч АН-ын санал унаж, мөн төлөөлөгчдийн гаргасан бүх санал унаж байгаа тул АН-ынхан хүчээр асуудлыг шийдэх гэж байна хэмээн асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү