Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлжээ


8 жил

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг чөлөөлжээ. Одоогоор чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байгаа бөгөөд тус сургуулийг тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ удирдаж буй юм байна. 

Хууль сахиулахын их сургуулийн захирлаас чөлөөлөгдөөд байгаа Ө.Энхтөр өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон 2017 оны аравдугаар сард чөлөөлөгдөж  Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдсон юм.

Тодруулбал, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдоод жил гаруйн дараа ийнхүү чөлөөлөгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү