УИХ-ын гишүүдийн ирцийг хаврын ээлжит чуулганаас эхлэн хурууны хээгээр бүртгэхээр болж, чуулган завсарласан энэ хугацаанд тоног төхөөрөмжийг суурилуулж байна. Гар утсанд суурилсан хурууны хээ таних технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд хаврын чуулганы нээлт болох дөрөвдүгээр сарын 5-наас ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд суухдаа ч хуруугаа уншуулан бүртгүүлэх бөгөөд цаг барьдаггүйгээрээ алдартай түшээд ажилдаа цагтаа ирэх технологийн шийдлийг хийж буй юм.