461 дүгээр ангид саатуулагдсан шүүгч амиа алджээ


8 жил

Урьдчилан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдсон эмэгтэй Б нь өөрийгөө хорлож, амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач шүүгч бөгөөд тэтгэвэртээ суусан. Тэрбээр хувцсаараа өөрийгөө боомилсон байсан гэнэ.

ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад "Тийм хэрэг гарсан. Манайхаас мэдээлэл хийх боломжгүй" гэв. 

Талийгаач нь салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү