Н.Баяртсайхан:2018 онд эдийн засагт тулгамдаж байсан олон сорилтыг амжилттай давлаа

Н.Баяртсайхан:2018 онд эдийн засагт тулгамдаж байсан олон сорилтыг амжилттай давлаа


6 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэлцүүлгийг нээж "2019 онд Монголбанк үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол зөвхөн Монголбанк бус Монголд банк үүссэн түүхэн ой гэж үзэж байна. Ойг угтаж томоохон эрдэм шинжилгээний хурал, чуулган хийхээр бэлтгэж байна. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүнд бодит хувь нэмэр оруулахад чиглэн ажиллаж байгаа. . Банк, санхүүгийн системд хууль эрхзүйн орчны шинэчлэлтийг хийж Төв банкийг хараат бусаар ажиллах нөхцөл, сайн засаглал, бодлогын шийдвэрүүдийг гаргахад нөлөө үзүүллээ.

2018 онд эдийн засагт тулгамдаж байсан олон сорилтыг амжилттай давлаа. Валютын албан нөөцийг сүүлийн гурван жилд 3.5 дахин нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд ач холбогдол үзүүллээ. Гадаад валютын албан нөөцийг том дүнтэй интервенци хийх нь сөрөг нөлөөтэй гэдгийг Монголбанк сануулж байна" гэлээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү