"Angel falls" хэмээх хүрхрээ манай гарагийн хамгийн өндөр хүрхрээ болохыг тогтоожээ. Уг хүрхрээ нь Анжел буюу сахиусан тэнгэр хэмээх нэрээрээ олонд танигдаж иржээ. Анх 1960 онд Жимми Анжел хэмээх нисгэгч уг хүрхрээ дээгүүр ниссэн анхны хүн болсон учир түүний нэрээр нэрлэсэн аж. Венесуэлын холбооны улсын газар нутагт буюу ширэнгэн ойн дунд байрлалтай энэхүү хүрхрээний ноён оргил нь 979 метр бөгөөд харин тасралтгүй буудаг хэсэг нь 807 метр байдаг гэнэ.
Анх 16,17 дугаар зууны үед Испани улсын байгаль судлаач нар олж нээсэн гэх түүхтэй ч 1927 оноос эхлэн олонд танигдаж эхэлжээ. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог энэхүү үзэсгэлэнтэй газар нь Пиксар анимейшн студийн Up хэмээх хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг гайхамшигтай хүрхрээ билээ.