Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар өмнө нь хэлж байсан юм. Тэрээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг битүүний өдөр хуралдуулахдаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай төслүүдийг нэрлэсэн юм. Ингэхдээ "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа. Үүнийг бизнес эрхлэгчид их анхааруулдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулбал бүтээн байгуулалтын ажил шуурхай болно" гэсэн юм.
Мөн Засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласан.