Байнгын хороо Соёлын өвийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллажээ

Байнгын хороо Соёлын өвийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллажээ


6 жил

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хууль, дагасан хоёр хууль, таван харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, таван хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна.

Энэ талаар тус Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсч, Засгийн газарт чиглэл өгсөн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын асуудал, соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай зэрэг асуудалд онцгой анхаарч ажилласан. Одоо байнгын хороонд Хөдөлмөрийн хууль, эрүүл мэнд, нөхөн үржихүй, Тамхины хяналтын тухай хууль, Бичил уурхай эрхлэгчдийн иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол зэрэг чухал хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү