Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн хилийн заагт орших Даяндээрхийн агуй болон орчин тойрныг цэвэрлэсэн байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Монголын ногоон уламжлал сан, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэсэг, байгаль орчны байцаагч нар, нутгийн иргэд болон, сүсэгтэн олонтой хамтран шинийн 8-нд Даяндээрхийн агуй болон орчин тойрныг нь бүрэн цэвэрлэжээ.

Энэ үеэр бүтэн өдрийн турш уулын бэл хэсгийг хамгаалалтад авч хэц татан автомашинуудыг нэг зогсоолд байршуулж, Даяндээрхийн агуйд аялах маршрут гарын авлага зөвлөмжийн хамт өгсөн байна. Мөн агуйн схемчилсэн тойм зураг бүхий санамж самбаруудыг байршуулсан аж.
0
0
3
0
0
0