МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр үдээс хойш 14.30 цагаас хуралдахаар болсон байна. Хуралдаанаар хууль тогтоох байгууллагын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцах аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө УИХ-ын даргад горилж буй нэр бүхий гишүүдтэй уулзаж, саналыг нь сонсчээ. Уулзалтад оролцсон гишүүд бүгд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.