Шинийн 4-нийг амралтын өдөрт шилжүүллээ

Шинийн 4-нийг амралтын өдөрт шилжүүллээ


6 жил

Долоо хоног бүрийн Лхагва гараг Засгийн газрын хуралдаан болдог. Энэхүү хуваарийн дагуу Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.30/ 08.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар ирэх долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, энэ долоо хоногийн бямба /2019.02.02/ гарагийг ажлын өдөр болголоо. 

 Сар шинийн баяраар хуулийн дагуу гурав хоног буюу шинийн 3-нийг хүртэл амардаг билээ. Харин энэ жилийн шинийн 1 ирэх долоо хоногийн Мягмар гарагт таарч байгаа бол Баасан гараг шинийн 4-ний өдөр таарч байгаа юм. Тиймээс баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж байгаа аж.

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү