Г. Занданшатар: 2019 оныг " “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарлалаа

Г. Занданшатар: 2019 оныг " “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарлалаа


6 жил

Засгийн газраас төрийн байгууллагуудын дунд 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан байна.

2017 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авсан хэдий ч дөнгөж 3 хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын компаниудаас авсан нь хангалтгүй үзүүлэлт хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Г.Занданшатар сайд “Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. Тиймээс Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ зөвлөлд мэргэжлийн холбоод нэгдэж байгаа. Одоогоор зөвлөлийн ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаад байна. Сар шинээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү