УИХ-ын дарга М.Энхболдыг дөнгөж сая чуулганы хуралдаанаар чөлөөллөө. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулахад "Одоо УИХ-ыг олонхийн бүлгийн дэд дарга буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шинэ дарга томилогдтол түр УИХ-ыг даргална. Одоо олонхийн бүлгийн Удирдах зөвлөл болон намын бүлгээс УИХ-ын шинэ даргыг тодруулж, оруулж ирнэ. Түүнийг нь хуулийн дагуу томилох асуудлыг оруулж, хэлэлцэнэ" гэлээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын шинэ даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, МАН-ын бүлэгт танилцуулах юм.