УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа

УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа


6 жил

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгогчоос өөрийн сонгосон УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг олгох, хуульзүйн боломжийг нээхэд оршино гэдгийг хууль санаачлагч онцолллоо.

Мөн  энэ  хуулиар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журмыг хуулиар тогтоогоогүй байгаа процессийн хуулийн хийдлийг арилгах зорилготой аж. УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах таван үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, Нэгт, гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хоёрт гишүүн хүндээр өвчилсөний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан, гуравт Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, дөрөвт гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, тавдугаарт гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд эгүүлэн татах боломтой гэж тусгажээ.

Хуулийн төсөлд санал авах тухайгаа Засгийн газарт хүргүүлсэн байна.  Хуулийн эцсийн зорилго нэг гишүүнд зориулсан бус ард түмэнд зориулсан хуулийн төсөл гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү