Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацааг сунгах санал УИХ-д хүргүүлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодруулахад “УИХ-ын намрын чуулганыг сунгаад хуралдуулахад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ хэлэлцэх шаардлагатай асуудал байна гэж үзвэл шүү дээ. Хувь гишүүнийхээ хувьд ний нуугүй хэлэхэд энэ удаагийн чуулганыг хурдан завсарлаасай гэж хүсэж байна. Амармаар байна” гэлээ.