Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдуулах саналыг хүргүүлээд байгаа юм.
Энэ тухайд ямар боломж байгааг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа. Тэрбээр "Хуулиараа чуулганы нэгдсэн хуралдааныг 14 хоног сунгах боломжтой байдаг" гэх тайлбарыг өгч байна.