Л.Энх-Амгалан: Ээлжит бус хурал зарлах эрх УИХ-ын даргад бий

Л.Энх-Амгалан: Ээлжит бус хурал зарлах эрх УИХ-ын даргад бий


6 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд намрын чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас байр суурийг нь сонирхлоо.

 Тэрбээр "Ерөнхийлөгч саналаа хүргүүлсэн. Гэхдээ УИХ өөрийн гэсэн хуультай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах эрх нь зөвхөн УИХ-ын даргад хадгалагддаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд дандаа УИХ-ын дэргэдэх Даргын зөвлөлийн хурлаар шийдэж ирсэн байдаг" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү