Хууль зүйн байнгын хорооны ирц хүрсэнгүй

Хууль зүйн байнгын хорооны ирц хүрсэнгүй


6 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч ирц бүрдсэнгүй. Тус байнгын хорооны хуралдаан өмнө нь мөн хэд хэдэн удаа хойшилсон.

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ гацсан. Үндсэндээ, намрын ээлжит чуулганы хугацаанд улсын төсвөөс өөр дорвитой хууль, тогтоолын төсөл баталсангүй. Ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Чуулган, Байнгын хороодын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилнэ. Ер нь гишүүдтэйгээ ойлголцсон гэж хэлж болно” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч бодит нөхцөлд Байнгын хороодын ирц хүрэхгүй, төрийн ажил гацсан байдалтай байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү