УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн.
Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороог чуулганы нэгдсэн хуралдаан тарсны дараа буюу өнөөдөр 18.00 цагт хуралдуулж уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-ын дарга өгсөн юм. Маргааш өглөө чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн эхэнд энэ хуулийн төслийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа учраас ингэж өнөөдөртөө багтаан эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа юм.