Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ

Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ


6 жил

Засгийн газрыг огцруулах үеэр намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр Ж.Батзандангийн намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан шийдвэрийг АН-аас гаргасан.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь  намын бодлого шийдвэрийнхээ эсрэг байнга ажиллаж ирсэн учраас ийм арга хэмжээ авснаа АН-ын удирдлагууд тайлбарласан юм.  Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бүлгээсээ хасах хүсэлтийг УИХ  дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  гаргажээ.  Энэ талаар чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга танилцууллаа.   Уг бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэжээ.

Уг хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү