УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөө өглөө 09.00 цагт зарлагдсан байсан ч ирц бүрдсэнгүй. Байнгын хорооны хурал өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэхээс өөрөөр хуралдаагүй сар гаруй болж байна. Үндсэндээ ирц бүрдэхгүй хэвээр байгаа юм.
Байнгын хорооны ирц бүрдсэн бол Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан билээ.