УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх аж. Тодруулбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Дараа нь Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх аж.